Монголчууд хачин атаархуу улс. Ямартаа л топ модель Э.Одгэрэлийг 40 шахсан насандаа хунгийн далавч зvvж зургаа авахуулж, сахиусан тэнгэр болоход нь атаархсан хvvхнvvд "40 гарсан хун байдаг юм уу" гэж шvvмжилж, хэл амаа билvv-дэж байхав. Гэтэл саяхан Алтны магнат, еєрєєсєє vе мултарсан ах Ц.Мянганбаярын эхнэр болж олны анхаарлын тєвд орсон "Toр модель" Д.Пvрэвсvрэн.....
"Цасан охин" кинонд тоглосон нь бас л загвар ємсєгч хvvхнvvдийн атаа жєтєєг хєдєлгєж, "27 нас хvрсэн, дунд сургуулийн босго алхсан охинтой, цасан охин байдаг юм уу?" гэж дургvйцлээ илэрхийлж жиг жуг хийжээ. Тvvгээр ч барахгvй загвар ємсєгчид, "Пvрэвсvрэн олны анхааралд єртєхийн донтой, Монголд гарч байгаа кино болгонд очиж тоглодог, бvжгийн шоу болсон ч сэгсэгнэж очоод л ордог, шалдан зургаа авахуулна, болсон болоогvй рекламд тоглож явах юм.
Ер нь бол хаа сайгvй л Пvvжээгийн дvрс, сvvлдээ орой орондоо орохдоо хvртэл Пvvжээ хэвтэж байх вий гэж айх юм. Дvрээ сонгож чаддаггvйдээ л цасан охинд тоглолоо" гэж ам мэдэн муулж атаархсан сэтгэлээ тvр ч болов амсхийлгэжээ. Тайзан дээр хамтрагчид нь єєрийнх нь талаар ярьсан эл таагvй ховыг сонссон Д.Пvрэвсvрэн "Одгэрэл эгч 40-тэй сахиусан тэнгэр болж чадсан юм чинь, 27-той би цасан охин болж чадахгvй гэх зvйлгvй. Очоод vзэхгvй юу, чадсан л гэж бодож байгаа" хэмээн хэлээд загварынханд бvгдэд нь “Цасан охин” киноныхоо билетийг бэлэглэсэн гэнэ лээ.