Xар тамхичдын тоо албан ёсоор 200 д хүрсэн гэж байгаа ч албан бусаар мянга хол давсан гэдгийг мэргэжлийнхэн хэлж байсан. гэвч хар тамхинд орсон залуус хар тамхинаас гарах их хүсэлтэйгээр төрийн бус байгууллагуудыг зорин ирдэг ч тэднийг татан авах нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа манай улсад хараахан бүрдээгүй байгааг тэд хэлж байсан.............
 |
Xар тамхичдын тоо албан ёсоор 200 д хүрсэн гэж байгаа ч албан бусаар мянга хол давсан гэдгийг мэргэжлийнхэн хэлж байсан. гэвч хар тамхинд орсон залуус хар тамхинаас гарах их хүсэлтэйгээр төрийн бус байгууллагуудыг зорин ирдэг ч тэднийг татан авах нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа манай улсад хараахан бүрдээгүй байгааг тэд хэлж байсан. Мэргэжлийн Хар тамхичид орчин үед Х-тези, кокайн зэрэг боловсронгуй үнэтэй бодис хэрэглэх нь их байдаг ч сэтгэцэд нөлөөлөх тариа болох морфинд донтогчид манай улсад их байна. энэ мэт хар тамхинд донтогчид их болох нь эргээд нийгэмд асар их сөрөг нөлөөтэй ч үүнээс урдьчилан сэргийлэх олон нийтийн үйл ажиллагаа дутагдалтай байна.Хар тамхи хар хор байдаг. нэг жишээг дурдая. Манай хөрш ОХУын хувьд дэлхийн зах зээл дээр Худалдаалагддаг хар тамхины 20 хувийг дангаар хэрэглэж байна. харин монгол улсын хувьд хар тамхи дамжин өнгөрөх бааз болж хар тамхины хэрэг их гарах болсон. өвс татдаг хар тамхи хэрэглэх залуусын тоо эрс өсөж байгаад төр засгийн бодлого үгүйлэгдсээр байгааг хар тамхитай тэмцэх төрийн бус байгууллагынхан хэлж байсан.
|