Хар тамхины эсрэг шинэчилсэн хууль хэрэгтэй байна.Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг түгшээж байгаа нэг зүйл бол хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ юм. Манай улсад ч хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна.
Анх 1994 онд манай улсад 45 хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарч байсан бол энэ тоо жилээс жилд өссөөр одоогийн байдлаар 400 гаруй хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа гэсэн тоо баримт байна. Эдгээрээс 70 орчим хүн судсаар мансуурдаг байна. Судсаар мансууруулах бодис хэрэглэхдээ бохир зүү тариур хэрэглэдэг, нэг зүү тариурыг дамжуулан хэрэглэдэг. Үүнээс болж элдэв төрлийн халдварт өвчин, ялангуяа ДОХ-ын өвчлөл халдварлах бүрэн боломжтой юм.