Баянгол дүүргийн 16 дугаар хороонд хүчингийн хэрэг гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийнханд иржээ.
Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 16 настай О-г эрхэлсэн тодорхой ажилгүй 17 настай Б бусадтай бүлэглэн, айлган сүрдүүлж байгаад хүчирхийлсэн байна. Мөн биед нь байсан 13 мянган төгрөгийг нь дээрэмдэн авсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Admin