urgelj.com
НҮҮР ХУУДАС ДОТООД МЭДЭЭ ГАДААД МЭДЭЭ СПОРТ СОЁЛ УРЛАГ

Нvглийн нvдийг гурилаар хуурахын vлгэр буюу эрлийзжсэн хаягийн зуд


Монголын хууль гурав хоног гэх vг бий. Эл vгийг сонссон хvн "Тиймдээ манай улсад шинэ хууль гарахаар шинэхэн дээрээ соохолзоно гэгчээр эхний vед баахан сvржигнэчихээд тэгсийгээд мєрддєг ч хvнгvй мєдхєн

мартагдаж орхидог юм чинь" гэж бодох байх. Уг нь бол Монголын хууль гурав хоног гэдэг хэлц vгийн чинад євгєдийн vед Монголд шинэ хууль гармагц гурав хоногийн дотор бvх улс даяар мєрдєгдєж эхлэх учиртай гэх агуулга багтдаг байсан юм билээ. Гээд яахав, энэ цаг vед эх зах, хєл толгой нь олдохоо больсон хойно тэр зэргийн гуйвалт яамай хэмээн баахан "хєгшин" оношилгоо єгчихье.

1990-ээд оны ардчилсан хувьсгалын буянаар бидний монголчууд хилийн дээс алхаж, харь орны хєгжил цэцэглэлтийг харж, мэдрэн нэг ёсондоо нvдээ нээж хємєрсєн тогоон дотор цахилгаан гэрэл асав гэдэг шиг юм болсон нь vнэн ч гэлээ энэ бvхний хажуугаар уцаар тєрєм vзэгдэл олонтаа ажиглагдах болсон худал биш. Тухайлбал аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа vйлчилгээний газрын хаяг. Нэгэн vе хятад дэнлvvний гудамж гэлтэй хятад ханзаар бичигдсэн хаягтай зоогийн газар, рекламаар дvvрч билээ, нийслэл хот. Чухам аль улсад яваагаа гадны зочид бvv хэл бид ч єєрсдєє эргэлзэн гайхмаар эл хийрхлийн давалгааг нэгэнтээ холбогдох байгууллагынхан анзаарч овоо цэгцэлсэн.

Тэр vеийг бодвол хаяг, рекламны замбараагvйтэл дориун цэгцэрсэн ч бас л болоогvй байна. Саяхны нэг єдєр хэдэн андын хамт уулзахаар товлож хаа учрахаа лавлатал Лянь Хє зоогийн газарт гэж байна. Хятад зоогийн газар vvдэндээ монгол vсгээр "Лянь Хє" хэмээсэн хаяг хийгээд зvvчихэж... Хэдийгээр энэ зууныг Хятадын зуун болно хэмээн дэлхий даяар шагшин шуугиж буй ч хятад хэл сурахаар оролдож vзээгvй болохоор монгол vсгээр бичсэн ч харь vгийг галигласан болохоор таагvй санагдаад болох биш. Мэдэхгvйд мэргэн цоохор гэдэг шиг энэ хятадууд эвгvй санаатай, аягvй бол тэнэг vхэр Монгол гээд биччихсэн байхаа ядахгvй гэж бодогдоод нэг л онцгvй. Уг нь уг зоогийн газар хаягаа хятад ханзаар бичээд єлгєсєн байсан ч хориглох хууль тогтоомж гарсны дараахан ийн галиглан єєрчилсєн дvр эсгэсэн юм билээ.

Тvvнээс хойш багагvй хугацаа єнгєрсєн ч ханзаар бичиглээгvй нь яамай гэж бодсон уу яасан, дахиж хаягаа соль гэх шаардлага тавиагvй гэсэн. Vнэндээ бол иймэрхvv маягийн эрлийз, утгагvй хаягтай газар нийслэлээр нэл биш юмаа гэхэд нэлээд их байгаатай та бид єдєр бvр тааралдаж л байгаа.

Хэрэвзээ нэг африкийн хар нєхєр Монгол дээл ємсчихєєд "Би Монгол хvн" гээд цээжээ дэлдээд байвал хэн итгэх вэ. Эгээ л тvvн л vгээ адил авирлалыг гадны хєрєнгє оруулалттай компанийнхан ханатлаа vзvvлдэг ч харах нvдгvй аятай та бид дуугvйхэн суусаар л... Зvгээр л эмийн сан гээд эх хэлээрээ бичихийн оронд заавал англиар галиглана. Анхлан гадаад хэл сурч буй хvн гэрээрээ дvvрэн шинэ vг бичсэн цаас наачихсан суудагтай адил харагдаад, санаг-даад байна, нийслэлийнхээ гудамжаар алхахаар... Ядаж байхад єнєєх гадаад нэр хаягууд нь бєєн алдаа. Ямар Эрээн хотод байгаа биш дээ гэж унтууцал тєрєм. Тэд л "гунз, биеын тамарын эдийн дэлгvр" гэсэн элэг хєшєєм алдаатай элдэв хаяг зvvчихсэн байдагсан. Ойрд тийшээ яваагvй, аягvй л бол єнєєдvvл чинь алдаагаа залруулчихсан л байгаа. Гагц бид л эх хэл, vндэсний бахархалгvй аятай энд тэндхийн хууль ёсны болон хууль бус цагаачдын ая тааваар улсын тєв, нийслэлээ буртаглуулан суугаа гэж бодохоор уур хvрээд зарга хиймээр санагдаад болох юм бишээ.

Дээрээс нь гадаа халууныг хэлэх vv гэдэг шиг л юм болох юм. Бvхэл бvтэн тусгаар тогтносон улсын нийслэлд vйл ажиллагаа явуулж, орлого ашиг олж байгаа юм байж усыг нь ууж ёсыг нь дагадагvй харийнханыг хараамаар ч усаа уулгачихаад ёсоо дагуулдаггvй єєрсдєдєє бvр ч дургvй хvрээд байх юм...



Сэтгэгдэл (5)


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Зочин
cialis brwzis

2010-09-03 18:39:51

Зочин
homeowner's insurance >:PPP life insurance 325517 cheap auto insurance 624 health insurance uyp

2010-09-02 08:04:37

Зочин
buy car insurance online =-O auto insurance quotes :-] health insurance 802022 health insurance quotes =O home insurance online quote utah %-[

2010-09-01 11:32:13

Зочин
acomplia kkmf ambien nouqck ativan 351152 ambien maavg

2010-08-29 22:52:09

Зочин
metoprolol aljwn cialis 10333 tramadol =DD valium 219078

2010-08-26 06:24:22


     

Admin










   САНАЛ АСУУЛГА
   Таны бодлоор NBA-н шилдэг тоглогч хэн бэ?
Kobe Bryant
LeBron James
Dwyane Wade
Steve Nash
Dwight Howard



Үр дүн | Бусад | Санал: 443 | Сэтгэгдэл 12


   ИХ УНШИСАН
      Нvглийн нvдийг гурилаар хуурахын vлгэр буюу эрлийзжсэн хаягийн зуд
      Даралт ихсэж, халуурсан дуудлага зонхилж байна
      Хvнсний гол нэрийн барааны vнэ 3.3 хувиар буурчээ
      16 настай охиныг бүлэглэн хүчиндээд, мөнгийг нь дээрэмджээ
      Ерөнхийлөгч “мөрийн хөтөлбөр” өө хэрэгжүүлж эхлэв
      ДОХ-ын цаана...
      Манай улсад 400 гаруй хүн хар тамхи хэрэглэдэг
      Өсвөр насныхан мансууруулах бодис, архи тамхинд донтох нь их байна
      Хар тамхи хэрэглэгчид хүрээгээ тэлсээр...
      40-тэй сахиусан тэнгэр байхад би цасан охин болж болохгvй гэх зvйлгvй




   

Нүүр хуудас | Рекламын алба | Нууцлалын батлагаа | Холбоо барих |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2010 Urgelj.com. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: iSss LLC