Аймшгийн буюу horror киноны төрөлд хамгийн их амжилт гаргасан гэдгээрээ “Saw” цуврал Гиннесийн Дэлхийн Рекордод бүртгэгдлээ.
Энэ талаар киноны producer Mark Burg Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү мэдээг олж сонсоод “шоконд” орсон тухайгаа хэлсэн байна.
Нийт 6 цуврал ангитай тус киноны box office-с олсон ашиг нь 472 сая евро буюу 733 сая доллар болжээ.
Энэхүү шагналыг баасан гаригт Гиннесийн эрхлэгч Craig Glenday зарлан танилцуулах гэнэ.
“Saw” цувралын анхны анги нь 2004 онд дэлгэцэнд гарч байсан бөгөөд үүнээс хойш жил бүрийн Halloween-ы баяраар шинэ киногоороо бэлэг барьдаг уламжлал тогтсон.
Тус киноны сүүлийн буюу 7 дугаар анги нь 3D хэлбэрээр дэлгэцэнд гарах ба 10 сарын 29-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
“Saw цувралын анги бүрийг төгсгөхдөө бид тодорхойгүй асуултыг үргэлж үлдээдэг байсан. Харин энэ анги дээр үзэгчдээс ирсэн асуулт, эргэлзээ бүрийн хариултыг бид тайлах болно” гэж Burg хэлжээ.
Аймшгийн цуврал кинонуудын олсон ашгаараа бүх цаг үеийг тэргүүлэгчид:
- Saw (6 цуврал, 2004-2009) – 733 сая доллар
- Scream (3 цуврал, 1996-2000) – 507 сая доллар
- Friday the 13th (12 цуврал, 1980-2009) – 465 сая доллар
- A Nightmare On Elm Street (9 цуврал, 1984-2009) – 447 сая доллар
- Halloween (10 цуврал, 1978-2009) – 367 сая доллар
Мэдээг нийтэлсэн: Akilla