urgelj.com
НҮҮР ХУУДАС ДОТООД МЭДЭЭ ГАДААД МЭДЭЭ СПОРТ СОЁЛ УРЛАГ

“DJ” О.Ганболд: Би xap тамхи хэрэглэсэн ч донтоогүй, зүгээр л золиослогдсон юм


Дөрвөн жилийн өмнө хар тамхины хэргээр 13 залуу "аавын хаалга" татаж дуулиан тарьж байлаа. Тэдний олонхи нь урлагийнхан бөгөөд

“DJ” О.Ганболд: Би xap тамхи хэрэглэсэн ч донтоогүй, зүгээр л золиослогдсон юм

Дөрвөн жилийн өмнө хар тамхины хэргээр 13 залуу "аавын хаалга" татаж дуулиан тарьж байлаа. Тэдний олонхи нь урлагийнхан бөгөөд "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, "Айс топ", "Дижитал", "Салхи" гээд олны танил залуус мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр 2-12 хүртэлх жилийн ялаар шийтгүүлсэн юм. Тэдний нэг "Надтай хамт" хөгжмийн нэвтрүүлгээрээ олонд танигдсан "DJ" Өөжий буюу О.Ганболд суллагдаад байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Суллагдаж гараад гурван cap болжээ. Гарангуутаа л уран бүтээл рүүгээ орсон гэх юм. Хөгжмөө их санаж дээ?
-Тэгэлгүй яахав. Хөгжмөө уух ус, идэх хоол шигээ төсөөлдөг байсан хүн нэг л өдөр буруу хэрэг хийснийхээ төлөө багагүй хугацаанд саллаа. Хэцүү нэртээс гарснаас хойш хэсэг хугацаанд амарч байгаад "DJ" нарын фракц байгуулсан. Энэ бол хамтлаг биш. Мэргэшсэн хөгжимчин залуус амьд хөгжмийн тоглолт зохион байгуулах, тоглолтод урилгаар оролцох бүлэг юм. Бидний гар хөлийг хүлчихсэн биш, уран бүтээлээ үргэлжлүүлэх болно. Миний хувьд одоогийн байдлаар нэгэн интертайнментэд уран бүтээлчээр ажиллаж байна.

-Нууц биш бол цаашдын уран бүтээлээсээ хуваалцаач?
-Байгаль нуурын эрэгт энэ жил амьд хөгжмийн томоохон тоглолт болно. Түүнд л бэлдээд байна. Бас "Play time" амьд хөгжмийн наадамд оролцох гээд л ажил их байна даа.

-Ярианы сэдвээ өөрчилье. Өөрөө хар тамхи хэрэглэсэндээ харамсдаг байх. Хэрэг чухам юунаас болсон юм бэ?
-Амьдралын маань урсаад өнгөрсөн нэг хэсэг. Одоо би сайхан амьдралын төлөө хичээж байна. Миний хувьд каннабисыг Бээжингээс ирэхдээ сониуч зандаа хөтлөгдөөд халааслаад ороод ирчихсэн. Түүнийг тээвэрлэснээр гарах аюул хорыг мэддэг байсан халаас биш өөр юманд нууж болох байсан. Гэхдээ би тэгээгүй. Дэндүү гэгэлхэн бас тоомжиргүй хариуцлагагүй байдлаасаа болж өөрийнхөө сайхан бүхэнд саад учруулсан байх. Тодруулж хэлэхэд каннабис нь кокайн, болон бусад хар тамхины бодис биш шүү. Зөвхөн мансууруулах бодист хамаардаг ургамал юм.

-Татаж байсан гэсэн үг үү. Ингэхдээ дамлаж байсан уу?

-Татсан. Гэхдээ дондотлоо биш шүү. Сонирхлын журмаар л сорж байсан санагдаж байна. Тухайн үед цагдаа нар хар тамхины мафи барьчихсан юм шиг бөөн сүр болж байсан. Хэрэг дээрээ бие биенээ танихгүй залуус дам дамаа хар тамхи олоод авчихсан байдаг. Сүлжилдсээр байгаад 100 гаруй хүн болчихсон байсан юм билээ. Би бодохдоо хар тамхи гээч юмыг өсвөр үеийн залууст сэрэмжлүүлэхийн тулд биднийг золиосолсон болов уу гэж. Түүнээс бид донтоод байсан юм байхгүй. Сонирхолдоо хөтлөгдөөд л нэг хоёр удаа татчихсан улс. Тухайн үед хар тамхины хэргээр 100 гаруй залуу шалгагдаж байсан ч мөнгөтэй, танилтай нь гараад бид л үлдсэн шүү дээ.

-Өөрийг тань хар тамхины эсрэг аян зохион байгуулахаар болсон гэж сонссон. Алдаагаа бусдад ойлгуулах нь гэж ойлгож болох уу?
-Залуучууд хар тамхи гэж амьдралын хорыг мэдэх хэрэгтэй. Тэр чамайг залуу сайхан нас, халуун биеийг нь хөргөж, амьдралыг чинь сүйрүүлнэ шүү. Би энэ хэрэгт холбогдсондоо харамсч явдаг. Одоо тэглээ гээд яахав дээ. Бүх юм ард үлдсэн. Алдаагаа бусдад сургамжлахын тулд залуусынхаа дунд хар тамхины эсрэг аянг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажилд маань хууль хяналтынхан болон хүссэн бүхэн хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Далдуур цэцэглэж байгаа энэ төрлийн гэмт хэргийг бага дээр засахгүй бол нийгэмд аюул тарьж мэднэ ш үү. Би алдсан. Одоо харин алдсан гээд суух биш залуусдаа хор хөнөөлийг ухуулан сурталчлах ёстой.

-Хорих ангидаа хүмүүжиж байхдаа хамтлаг байгуулсан гэх юм билээ?
-Хорих 441 дүгээр ангид хүмүүжсэн л дээ. Урлагийн хүн хэзээ ч урлагаасаа хөндийрч чаддаггүй гэсэн. Тэр юм болов уу, хөгжим тоглож, дуу их дуулна аа. Хорих ангиасаа урлагийг мэдрэмжтэй залуусаас шалгаруулж, амьд хөгжмийн хамтлаг байгуулсан. Бид хорих анги дамнаад тоглолтоо хийж байсан. Өнгөрсон онд хорих ангиудын дунд урлагийн фестиваль болсон, Тус тоглолтод хамтлагийнхан маань оролцож амжилт үзүүлсэн шүү.

-Тэр хамтлагаараа дахин нэгдэх боломжтой юу?
-Боломжгүй болов уу. Эрх чөлөөгөө хасуулсан залуус хүсэл зорилгоороо нэгдсэн болохоос биш үргэлж хамтдаа байх хамтлаг байгуулаагүй байх. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн жамаараа байгаа газартаа дасан зохицох ёстой. Энэ үүднээс би хамтлаг байгуулж байсан. Харин манай хамтлагт байсан залуус шинэ оноос өмнө гараад ирчих байх аа.

-Хүмүүжиж байхдаа ямар ажил эрхэлж байв?
-Тогооч, барилгачин, жолооч гээд хийгээгүй ажил байхгүй ээ. Хүний эрхэнд байхдаа ямар л олигтой байв гэж дээ. Хий гэсэн ажлыг нь л хийнэ. Гэхдээ арга ч үгүй биз. Хууль зөрчсөн юм чинь. Шүүгч ялын тогтоол уншиж байхад "Ингээд 10 жил торны цаана суух нь байна шүү дээ" гээд амьдрал хүнд хэцүү санагдаж байсан шүү. Xарин хууль зөрчиж байхдаа дээрх ялын тогтоолыг төсөөлөө ч үгүй явсан, Намайг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучилж сулласан. Баярлалаа, итгэлийг тань алдахгүй ээ гэж хэлэх байна даа.

-Хувийн амьдралаасаа хуучлаач?

-Бүх зүйл цаасан дээр зураг шиг шинээр эхэлж байна.



Сэтгэгдэл (8)


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Зочин
viagra prices ckj

2010-09-03 18:00:26

Зочин
buy prednisone online 1336 levitra yio cheap levitra purchase vardenafil 9883 accutane lclwb

2010-09-03 07:35:57

Зочин
tramadol hcl-acetaminophen =OO cheap cialis luayl viagra :))

2010-08-29 16:39:37

Зочин
best buy generic viagra 920 accutane ljlcby meridia to buy 260 overnight phentermine >:-DDD liquid prozac order on line ssjso

2010-08-29 11:22:34

Зочин
buy valium holland 8-DD valium 2758 levitra lupyo phentermine 839008 buy phentermine cheap 6148

2010-08-28 15:40:54

Зочин
propecia and buy =] acomplia %-PP tramadol 8))) valium 1907

2010-08-26 05:45:36

Зочин
buy pfizer viagra obrs online pharmacy accutane =-]]] cheapest meridia sjz phentermine gaulf

2010-08-26 03:59:36

Зочин
za dahin aldalgui sain saihnii toloo uragshaa. amjilt

2010-08-09 22:32:48


     

Admin










   САНАЛ АСУУЛГА
   Таны бодлоор NBA-н шилдэг тоглогч хэн бэ?
Kobe Bryant
LeBron James
Dwyane Wade
Steve Nash
Dwight Howard



Үр дүн | Бусад | Санал: 443 | Сэтгэгдэл 12


   ИХ УНШИСАН
      Нvглийн нvдийг гурилаар хуурахын vлгэр буюу эрлийзжсэн хаягийн зуд
      Даралт ихсэж, халуурсан дуудлага зонхилж байна
      Хvнсний гол нэрийн барааны vнэ 3.3 хувиар буурчээ
      16 настай охиныг бүлэглэн хүчиндээд, мөнгийг нь дээрэмджээ
      Ерөнхийлөгч “мөрийн хөтөлбөр” өө хэрэгжүүлж эхлэв
      ДОХ-ын цаана...
      Манай улсад 400 гаруй хүн хар тамхи хэрэглэдэг
      Өсвөр насныхан мансууруулах бодис, архи тамхинд донтох нь их байна
      Хар тамхи хэрэглэгчид хүрээгээ тэлсээр...
      40-тэй сахиусан тэнгэр байхад би цасан охин болж болохгvй гэх зvйлгvй




   

Нүүр хуудас | Рекламын алба | Нууцлалын батлагаа | Холбоо барих |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2010 Urgelj.com. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: iSss LLC