Real Madrid клубын үнэнч цэрэг Guti багаа орхин явлаа. Түүний шийдвэр гэнэтийнх байв уу? эсвэл...
Real Madrid клубын хагас хамгаалагч Jose Maria Gutierrez буюу Guti 15 жил тоглосон багаасаа явж байгаагаа мэдэгдлээ. "Надад тэд сонирхолтой, сайхан санал тавьсан. Тийм болохоор юу болохыг харж л байя. Ямартай ч энэ тийм ч амар шийдвэр байсангүй ээ." хэмээн тэрээр Туркийн Bekistas-руу явж буйгаа тайлбарласан байна.
Guti-н хувьд тэрээр эзэн хааны клуб-д 1995 оноос буюу 8 настайгаасаа эхлэн тоглосон бөгөөд энэ хугацаанд багтайгаа хамт Аваргуудын лигийн аваргыг 3 удаа, Ла лигийн аваргыг 5 удаа, Intercontinental цомыг 2 удаа хүртэж байв. Тэрээр Madrid-н төлөө нийт 542 тоглолтонд оролцож 86 гоолыг оруулжээ.
Guti сүүлийн хоёр улиралд бэлтгэл тааруу тоглолт, бэртэл гэмтлээсээ болоод сэлгээнээс тоглолтонд оролцож байлаа. Тэрээр хөлбөмбөгчин болсноосоо хойш Real Madrid-с өөр багт тоглож үзээгүй бөгөөд энэ удаад ч гэсэн өмнө нь Real-г удирдаж байсан дасгалжуулагч Bernd Schuster-н удирдлаган дор Туркийн багийг хүчирхэгжүүлэхээр очиж байгаа юм.
"Хүмүүс намайг санана байх аа гэж найдаж байна. Тэгвэл миний энд өнгөрүүлсэн он жилүүд дэмий байгаагүй гэдгийг минь харуулах болно" гэж хэлээд Guti төрөлх нутгаасаа Туркийг зорилоо. Тэрээр Испаний шигшээд 13 тоглолтонд оролцохдоо 3 гоолыг оруулж байжээ.
Сүүлийн үеийн мэдээллээс дуулгахад түүнтэй адил Real Madrid-н лого болохоо шахсан 1 тоглогч байдаг нь Raul Gonzales. Тэгвэл Real-н амьд домог маань бас Santiago Bernabeu-с явж магадгүй байгаа гэнэ. Түүнийг авах хамгийн магадлал өндөртэй багаар Германы Schalke нэрлэгдээд байгаа сурагтай.