urgelj.com
НҮҮР ХУУДАС ДОТООД МЭДЭЭ ГАДААД МЭДЭЭ СПОРТ СОЁЛ УРЛАГ

NBA-н XX зууны TOP 10 багийг танилцуулж байна


XX зууны NBA-д дурсах зүйл үнэхээр ихтэй. Bill Russell тэргүүтэй Boston Celtics-н дараалсан аваргууд, агуу Wilt Chamberlain, "Showtime" Lakers, сагсан бөмбөгийн хаан Michael Jordan гээд л...

1964-1965 / Boston Celtics  -  62 ялалт 18 ялагдал  (.775)

Bill Russell-р удирдуулсан залуус буюу Sam Jones, John Havlicek, Tom Sanders болон Tom Heinsohn нар. Лигийн түүхэн дэх хамгийн олон ялалтын рекордыг эвдэж 7 дахь удаагаа аварга болж байв. Дорнод Конференцийн Final-д Philadelphia 76ers багтай Playoff-н нэгэн шилдэг цуврал тоглолтуудыг гарган тоглосон бөгөөд 7 дахь тоглолтонд 110:109-н харьцаагаар ялалт байгуулж байлаа. Тоглолтын төгсгөлд хийсэн John Havlicek-н алдартай бөмбөг таслалт энэ цувралын хувь заяаг шийдсэн бөгөөд тэд Final-д LA Lakers-г 4:1 гэсэн харьцаагаар буулгаж авснаар 1965 оны NBA-н аварга болж байсан түүхтэй.

http://assets.espn.go.com/photo/2009/0529/espndb_1965nbachamp_576.jpg

1966-1967 / Philadelphia 76ers  -  68 ялалт 13 ялагдал (.840)

Wilt Chamberlain тэргүүтэй Hal Greer, Chet Walker, Billy Cunningham нарын залуус улирлыг 42 ялалт 4 ялагдал гэсэн амжилтаар эхлүүлж улмаар улирлын төгсгөлд рекордыг эвдэж байв. 8 дараалан аварга болоод байсан Boston Celtics-н ялгуусан амжилтыг зогсоон 4:1-р тэднийг Conference Final-д ялж байлаа. 1967 оны аваргын төлөө тэдэнтэй San Francisco Warriors багийнхан өрсөлдсөн бөгөөд 76-нхан 4:2 гэсэн харьцаагаар цувралыг өндөрлүүлж ялагч болсон түүхтэй.

http://www.nationalradio.com/images/67champs_2.jpg

1969-1970 / New York Knicks  -  60 ялалт 22 ялагдал (.732)

Willis Reed, Walt Frazier, Dick Barnett, Dave DeBusschere, Bill Bradley, Cazzie Russell гэсэн залуус NBA-н түүхэн дэх хамгийн сайн дамжуулалттай багийн гишүүд байв. New York Knicks баг 1970 оны аваргын төлөөх 7 цуврал тоглолтын 4-т нь LA Lakers-г ялснаар аварга болсон юм. 6 дахь тоглолтод хөлийн булчиндаа гэмтэл аваад байсан багийн ахлагч Willis Reed-г эцсийн буюу 7 дахь тоглолтонд оролцохоор талбайд орж ирэхэд нь Madison Square Garden-д цугласан үзэгчид бүгд босч алга ташин угтацгаасан билээ. Тэрээр хөл дээрээ догонцон тоглож эхэлсэн бөгөөд Knicks-н эхний 2 оноог өөрийн дундын зайн шидэлтээрээ авснаар багийнхандаа болон хөгжөөн дэмжигчиддээ урам хайрласан юм. Ийнхүү багийн ахлагчийнхаа энэ баатарлаг үйлдлээр зоригжсон нөхөд нь гайхалтай тоглолтыг үзүүлж LA Lakers-г 113:99-н харьцаагаар хожин аварга хэмээх эрхэм цолыг хүртэж байсан түүхтэй.

http://www.hollywoodcollectibles.com/catalog/images/ny-knicks-1970-playoff.gif

1971-1972 / Los Angeles Lakers  -  69 ялалт 13 ялагдал (.841)

Gail Goodrich, Jerry West, Wilt Chamberlain, Jim McMillian, Happy Hairston нар Lakers-н түүхэн дэх нэгэн шилдэг багийг бүрдүүлж байв. 1966-1967 оны 76 багийн 68 ялсан түүхэн амжилтыг эвдэж, улирлын дундуур 33 дараалсан ялалт байгуулж байсан рекордыг нь одоог хүртэл 1 ч баг давж чадаагүй л байна. Мөн эсрэг багийнхаа талбайд дараалан 16 ялсан,  NBA-н түүхэн дэх хамгийн сайн эсрэг багийнхаа талбайд ялсан баг (31 ялалт 7 ялагдал) гээд л олон амжилттайгаар Final-д хүрч New York Knicks-г 5 тоглолтонд буулган авснаар 1972 оны аварга багаар тодорч байсан түүхтэй.

http://assets.espn.go.com/photo/2009/0529/espndb_1972nbachamp_576.jpg

1982-1983 / Philadelphia 76ers  -  65 ялалт 17 ялагдал (.793)

Julius Erving ахлагчтай Andrew Toney, Maurice Cheeks, Bobby Jones нарын залуус дээр чөлөөт агент Moses Malone хүч нэмснээр 16 жилийн түүхтэй тус багийн анхны аваргын тугийг мандуулж байв. 76-нхан Playoff-н түүхэн дэх ялгуусан амжилтыг байгуулж байлаа. Malone, Dr.J тэргүүтэй багийнхан playoff-д 12 ялалт, 1 ялагдал гэсэн гайхалтай амжилтыг байгуулж, ялалтаа чангаар зарлан тунхаглаж байсан түүхтэй.

http://1.bp.blogspot.com/_y1g_qtepDfE/R7dCWWEmOEI/AAAAAAAAADk/2hePNkaHEh0/s400/scan0005.jpg

1985-1986 / Boston Celtics  -  67 ялалт 15 ялагдал (.817)

1985 оны NBA Final-д LA Lakers багт 4:2 гэсэн харьцаагаар ялагдал хүлээж байсан Boston Celtics. Larry Bird-р удирдуулсан Celtics-н домог болсон тоглогчид болох Robert Parish, Kevin McHale, Dennis Johnson, Danny Ainge болон залуу төвийн тоглогч Bill Walton нар Final-д Houston Rockets-г 4:2-н харьцаагаар ялж аварга болж байлаа. Улиралд байгуулсан ялалтаараа (67 ялалт) 5-д эрэмбэлэгдсэн бол өөрийн талбайдаа авсан ялалт, ялагдлын харьцаагаараа (40 ялалт 1 ялагдал) NBA-н түүхэнд 1-т бичигдэж байсан түүхтэй.

http://www.kickz101.com/store/stuff/dvd_boston8586_01.jpg

1986-1987 / Los Angeles Lakers  -  65 ялалт 17 ялагдал (.793)

Сагсан бөмбөгийн түүхэнд ховорт тооцогдох 2 агуу тоглогчыг эгнээндээ нэгтгэсэн LA Lakers тэр жил NBA-н оргил баг нь байв. Earvin "Magic" Johnson, Kareem Abdul Jabbar нарын шилдэг хослолоор ахлуулсан James Worthy, Byron Scott, A.C.Green, Michael Cooper нарын залуус "Showtime" Lakers-г бүрдүүлэн лигийг тэр чигт доргиож байсан юм. Magic Johnson өөрийн хувийн карьерийн хамгийн шилдэг амжилтаа буюу 23.9 оноо авахын зэрэгцээ 12.2 ашигтай дамжуулалтыг нэг тоглолтонд өгдөг гэсэн үзүүлэлтээрээ NBA-г тэргүүлж байлаа. Тэд аваргын төлөө Celtics-г 4:2-р ялсан бөгөөд Playoff-т 12 тоглолт хийснээс 11-т нь ялалт байгуулсан түүхтэй.

http://i.cdn.turner.com/sivault/multimedia/photo_gallery/0903/top.covers.1980s/images/lakers.jpg

1988-1989 / Detroit Pistons  -  63 ялалт 19 ялагдал (.768)

Isiah Thomas, Bill Laimbeer, Joe Dumars, Mark Aguirre, Vinnie Johnson, Dennis Rodman нарын залуус хамтдаа NBA-н түүхэн дэх нэгэн шилдэг хамгаалалттай багийг бүтээж байв. Төвийн байрлалд хүч сулавтар байсан тул хүчирхэг 3 хамгаалагч, мөн сэлгээний тоглогчид нь самбараас бөмбөг авалт, хамгаалалтанд ихээхэн анхаарч тоглодог байлаа. Detroit-н Bad Boys 1989 оны Playoff-д 15 ялалт 2 ялагдал гэсэн амжилттай тоглон аваргын төлөө LA Lakers-г 4:0-р бут ниргэж байсан түүхтэй.

http://thehoopdoctors.com/online2/wp-content/uploads/2009/feature_GreatestChampions_04_Pistons.jpg

1991-1992 / Chicago Bulls  -  67 ялалт 15 ялагдал (.817)

Лигийн тэргүүн тоглогч Michael Jordan-д багийн бусад нөхөд нь болох Scottie Pippen, Horace Grant, B.J.Armstrong, Bill Cartwright, John Paxson нарын залуус дэм болж байснаар тэд NBA-г эзэгнэж байв. Аварга болсон өмнөх улирлаасаа 6 ялалт илүү авч лигийн түүхэнд ялалтын тоогоороо 5-д бичигдэж байлаа. Final-д тэд Portland Trail Blazers багийг 4:2-н харьцаагаар ялснаар 2 дахь жилдээ дараалан аварга болж байсан түүхтэй.

http://assets.espn.go.com/photo/2009/0529/espndb_1992nbachamp_576.jpg

1995-1996 / Chicago Bulls  -  72 ялалт 10 ялагдал (.878)

"Superman" хочит Michael Jordan, "Batman" хочит Scottie Pippen, "Rodman" буюу "Шийтгэгч эр" хочит Dennis Rodman нар хүчирхэг Chicago Bulls-г тэргүүлэн NBA-н түүхэн дэх хамгийн шилдэг амжилтын эзэд болж байв. 41 ялалт 3 ялагдал гэсэн бахдам амжилтаар 1995 оны улирлыг эхлүүлж байсан нь Ron Harper, Luc Longley, Toni Kukoc, Steve Kerr нарын залуусыг багтаа нэгтгэсэн Chicago Bulls багийн алдарт "гурвалжин довтолгоо"-ы ач тус байсан юм. NBA-н хамгийн шилдэг багийнхан маань тэрхүү улирал, Playoff-д нийтдээ 100 тоглосноос 87 ялалт байгуулж байсан түүхтэй.

http://www.nbamaniacs.com/wp-content/uploads/2008/12/chicago-bulls-9596-72-wins.jpg



Сэтгэгдэл (3)


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Зочин
valium =D no prescription phentermine >:P accutane dmiw

2010-08-31 16:56:10

Зочин
Tramadol 806807 tramadol 8PP buy domain tramadol 4373 discount viagra ptsig

2010-08-28 11:50:39

Зочин
wow

2010-08-21 21:33:13


     

Admin










   САНАЛ АСУУЛГА
   Таны бодлоор NBA-н шилдэг тоглогч хэн бэ?
Kobe Bryant
LeBron James
Dwyane Wade
Steve Nash
Dwight Howard



Үр дүн | Бусад | Санал: 443 | Сэтгэгдэл 12


   ИХ УНШИСАН
      Нvглийн нvдийг гурилаар хуурахын vлгэр буюу эрлийзжсэн хаягийн зуд
      Даралт ихсэж, халуурсан дуудлага зонхилж байна
      Хvнсний гол нэрийн барааны vнэ 3.3 хувиар буурчээ
      16 настай охиныг бүлэглэн хүчиндээд, мөнгийг нь дээрэмджээ
      Ерөнхийлөгч “мөрийн хөтөлбөр” өө хэрэгжүүлж эхлэв
      ДОХ-ын цаана...
      Манай улсад 400 гаруй хүн хар тамхи хэрэглэдэг
      Өсвөр насныхан мансууруулах бодис, архи тамхинд донтох нь их байна
      Хар тамхи хэрэглэгчид хүрээгээ тэлсээр...
      40-тэй сахиусан тэнгэр байхад би цасан охин болж болохгvй гэх зvйлгvй




   

Нүүр хуудас | Рекламын алба | Нууцлалын батлагаа | Холбоо барих |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2010 Urgelj.com. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: iSss LLC