Бид хичээе, Та дэмжээрэй гэж хэлээд бидэнд эрээн цаас бариулаад хуурч байсныг мартаагүй биз? Мартсан бол сануулъя!
Хоёр намынхан маань бидэнд сая саяар нь мөнгө амлан байж гарч ирсэн түүх саяхан. Аа тэрнийхээ баталгаа болгож нэг айхтар том хэмжээтэй мөнгөн дэвсгэрт тараагаад л тэрийг нь ард түмэн дугаарлаж аваад л.. Сүр юм болж байсан шүү. Санаж байгаа биз дээ? Гэтэл тэр мөнгө нь ер нь хаахна явна вэ? Асуудалгүй, бараг л хармаанаасаа гаргаад өгчихнө. Юу байсын, амархан гэсэн шүү юм л ярьцгаагаад байсан худлаа болж таарсан шүү. Өнөө амласан мөнгийг нь ард түмэн нэхээд үймэлдээд ирэхээр нь хорт хавдартай хүнд халуун бууруулах эм өгч байгаа маягтай юм болж эх орны хишиг нэртэйгээр 70.000 төгрөг хүн бүрт өгсөөн. Гэтэл энэ өгсөн мөнгө нь хэнд хэрэг болов оо?

Лав авсан хүмүүстээ нэмэр болоогүй дэг. Мөнгө авсан биш, сургаар нь бүх юмны үнэ нэмэгдсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ бол бүр тэнгэрт тулсан. Махны үнийг хар даа. Хэдхэн жилийн өмнө хонины мах 2500 хүрэхэд бүгдээрээ "ямар үнэтэй юм бэ? Монгол нутагтаа махгүй хоол идэх нь" энэ тэр гээд л сүйд болцгоож байлаа. Сүүний үнэ 1000 хэдийнэ гарсан. Цаг сайхан байхад гэдэг шиг, цагтаа бол сүүгээ 400 төгрөгөөр авч уудаг байсан юм шүү. За за, энэ ч яахав та биднийг амьдралын төлөө гэж өөдөө харах сөхөөгүй өнхөрч явахад хажуугаар нисээд өнгөрчихсөн асуудал.

70.000-руугаа эргээд оръё. Энэ мөнгөний сургаар манай улсын толгой эдийн засагчид мөнгөний инфляцийн талаар шуугилдаж байсан. Гэтэл одоо бүр инфляци битгий хэл дифляци гэдэг хэллэг ороод ирлээ. Инфляци гэдэг нь мөнгөний ханш унаж худалдаа багасахыг хэлдэг бол, дифляци гэдэг үг худалдан авалт байхгүй болохыг хэлж байгаа юм. Одоо хүссэн хүнсний дэлгүүр, зах, лангуу юу байдгийн хаа хүссэн газраа ороод үзээрэй. Хаа сайгүй энэ үзэгдэл манай нийгэмд дэндүү хүчтэй мэдрэгдэж эхлээд байна. Энэ бол 70.000-с үүдэлтэй асуудал.
Тэгвэл үндсэн асуулт маань 70.000 өгөх хэнд хэрэгтэй байсан бэ?
Бидэнд, ард түмэнд хэрэг болоогүй харин ч хэрэггүй байсан гэдгийг сая бид нар харлаа. Тэгвэл би хариултыг нь хэлье.
Тэдэнд хэрэгтэй байсан. (Тэд гэж нэрлье) Авах ёстой бидний хоолыг амсуулах төдий хуурч өгөөд асуудал дахин босч ирснээр амжиж тэд амлалтаасаа мултарсан. Энэ бол тэдний гарц байсан. Энэ бол тэдэнд хэрэгтэй тарилга байсан!
