Andres Iniesta-н дэлхий дахинд харуулсан “Dani Jarque siempre con nosotros” гэсэн энэхүү бичиг...
Саяхан болж өнгөрсөн Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний Final-н тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг Испанийн шигшээ болон Барселона багийн хагас хамгаалагч Andres Iniesta хийсэн билээ. Дэлхийн аваргад өөрийн улсын нэрээ бичүүлсэн тус чухал мөчид тэрээр өөрийн өмсгөлийг тайлан нэгэн бичгийг дэлхий дахинд харуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл “Dani Jarque siempre con nosotros” гэсэн энэхүү бичиг “Dani Jarque үргэлж бидэнтэй хамт” гэсэн утгатай байжээ.

Тэрээр энэхүү үйлдлээрээ өөрийн дотны найз болох Espanyol багийн төвийн хамгаалагч асан Daniel Jarque Gonzalez-д хүндэтгэл үзүүлсэн байна. Dani Jarque-н хувьд Барселона хотод төрсөн бөгөөд Andres Iniesta-тай хамт Испанийн залуучуудын шигшээд хамт тоглож байсан юм. Тэрээр 2009 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Италийн Florence хотод багийнхаа хамтаар бэлтгэлд гарч байх үедээ нас барчээ. Dani Jarque зочид буудлын өрөөндөө өөрийн найз бүсгүйтэйгээ ярьж байх үедээ зүрхний шигдээсээр насан эцэслэсэн гэдгийг цагдаагийнхан тогтоосон юм.

Тэрээр La Liga-н Espanyol клуб-тээ 15 жилийн турш тасралтгүй тоглохдоо Copa del Rey-г 2006 онд, Copa Catalunya-г 2007 онд, UEFA-н цомын мөнгөн медалийг 2007 онд тус тус хүртэж байв. Харамсалтай нь Dani-н хувьд нас барахаасаа ганцхан сарын өмнө буюу 26 насандаа багийн ахлагчаар дөнгөж нэрлэгдээд байжээ. Дашрамд сонирхуулахад, Iniesta-с гадна Sergio Ramos, Jesus Navas нар Dani Jarque-д хүндэтгэл үзүүлэхээр мөн бэлдэцгээсэн байсан гэнэ.